Нам бус залуусын нэгдлээс өчигдөр орой төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан.
Тэд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж цугласан.
Тэд иргэд маскаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, нөхцөл байдалд дасан зохицон ажиллаж, амьдрах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл дээрх залуусыг баривчилсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд гарсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Залууст хууль тайлбарлаж, сануулга өгөөд явуулсан. Нэг ч хүн баривчлаагүй, СБД-ийн нутаг дэвсгэрт хүмүүсийн бөөгнөрөл үүсэн байсныг цагдаагийн газраас очиж шаардлага тавьсан. Уг шаардлагыг эсэргүүцэхэд 8 ЗАЛУУСЫГ тодруулан зөвлөгөө мэдээлэл өгөөд явуулсан. Ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авагдаагүй” гэжээ.