Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд боллоо. Тус баяр наадамд Баянхонгор аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хүмүүс оролцсон.
Тэгвэл энэ үеэр Б.Батцэцэг сайдтай УИХ дахь АН–ын бүлгийн зөвлөх Д.Мөнх–Эрдэнэ таарч, мэнд мэдэж, зарим зүйлийг тодруулсан байна. Гэтэл Б.Батцэцэг сайдын гэр бүлийн хүн “Мөнхийн үсэг” ХХК–ийн захирал, Улсын начин Д.Ганбат Д.Мөнх–Эрдэнийн биед халдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар болон хүндэтгэлийн асарт байсан хүмүүсийн дэргэд шууд цохиод авав. Уг нь тэд нэг айлын хүргэд. Үеэлүүдтэй суусан гэнэ лээ. Тогоондоо ч багтдаггүй гэдгээ батлан ийнхүү түмний өмнө шившигээ дэлгэлээ. Д.Ганбатын хувьд төрийн 3 өндөрлөгийн нэг, тусгай хамгаалалттай УИХ-ын даргын яг дэргэд шууд зодоон цохион хийсэн нь эхнэртэй юутайгаа арай л даварсан нөхөр болох нь харагдав.
FullSizeRender