Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр өглөө Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрт очиж нөхцөл байдалтай танилцлаа.
Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаа, ажлын явцтай танилцсаныхаа дараа “2022 оны намар бүрэн зогсоож энэ орчимд төгөл байгуулна. Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаа орчим сарын дотор шинээр барих.
Шинэ үйлдвэр ашиглалтанд оронгуут Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орох”-ыг чиглэл болгосон байна.
Энэ тухайгаа “Нүүлгэх тухай асуудал байхгүй. Шинэ технологийн үйлдвэрийг шинээр барих тухай асуудал юм. СХД дэх үйлдвэрийг хэсэг хугацаанд нөөцийн битүү агуулахаар ашиглана. Өнөөдөр ажлын хэсгийг байгуулж байна” гэжээ.