УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хүүхдүүдийнхээ хүмүүжилд ихээхэн анхаардаг бөгөөд цаг заваа харамгүй зарцуулдаг нэгэн билээ. Түүний хүү Б.Идэр-Од ээжийнхээ энэ зан чанарыг магтан биширдэг гэдгээ нийгмийн сүлжээнд ч өөрийн ажил мэргэжлээрээ ч зарласаар явдаг.

Тиймдээ ч энэ удаа тэрээр өөрийн нүүр номондоо “Ээж, дүүтэйгээ хамт олон газраар явж, өсвөр наснаасаа л ертөнцийг үзэх үзлээ их тэлдэг байсан байж дээ. Энэ миний 16-тай байх үеийн зураг. Америкт явж байж. Тухайн үедээ ч нэг их юм боддоггүй л байж. Одоо л ээжийнхээ бидэнд зориулдаг байсан тэр их цаг, энергид нь их талархах юм даа. Хүүхэддээ өгөх хамгийн том бэлэг бол таны цаг л юм билээ” гэсэн юм.