Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна.
Уг үйл явдалтай холбогдуулан СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж орон нутагт хүргэгдээд дуусч байна. Иргэдийн уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллага заавар зөвлөмж гаргаж байгаа. Уулзалт бол аль болох задгай талбайд, хүн хоорондын зай баримтлах, оролцсон иргэдийн бүртгэлийг хөтлөх, хүүхэд дагуулж ирж болохгүй, маск, бээлий өмсөх гэх мэт халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөнө. Хэрэв битүү талбайд уулзалт хийхээр бол агааржуулалтаар хангах шаардлагатай. Зөөврийн хайрцгаар зургаадугаар сарын 8-ны өдөр авна. Ингэхдээ тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг авна. Гэхдээ журамд зааснаар арай өөр зохицуулалтаар авна” гэвээ.