Б.Тэмүүжин гэрийнхээ нэг өрөөнд машины суудлын бүрээс оёдог байна. Ганцаараа ажиллаж, хоёр машин ашигладаг аж.
Тэрбээр гадны тансаг машинуудын доторх салоныг судалснаар монголдоо хийж эхэлжээ.
Ялангуяа монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг приуст яагаад хийж болохгүй гэж бодсон байна. Түүнчлэн тэрбээр массын үйлдвэрлэлээс илүү тухайн хүний автомашинд зориулсан, чанартай бүрээс үйлдвэрлэхийг хичээдэг залуу үйлдвэрлэгч юм.
Одоогоор жижиг цомхон үйлдвэртэй болж, ажлын байр бий болгохыг зорьж буй бөгөөд түүний багш нь Youtube хэмээв.