Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр ШШГЕГ-т зарлиг хүргүүлж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад уучлал үзүүлжээ. Энэ дагуу түүнийг өнөө орой сулласан байна.
Б.Хурцын хамт УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын ял эдэлж буй 12 хүнд мөн уучлал үзүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын сүүлийн өдөр өнөөдрөөр дуусаж буй юм.