Мэдээ Онцлох мэдээ

Б.Эрдэнэхүү МУ-ын начин цолоо гуйж биш гуядаж авлаа

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү Улсын начин болж, цол тэмдгээ гардан авлаа. Баянхонгор аймгийнхан төдийгүй нийт спорт сонирхогчдын уухайн түрлэгэн дор цол тэмдгээ гардан авсан түүний энэ баярт үйл явдал монголын үндэсний бөхийн түүхэнд тод үсгээр бичигдэм үйл явдал болж байна. Тодруулбал: Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлаад байсан билээ. Үнэн хэзээд ялдаг бол түүний 14 жилийн хөдөлмөрийг монголын төр үнэнч, шударгаар үнэлэн Улсын начин цолыг нөхөн олгох нь гарцаагүй хэмээн бөх сонирхогчид чих тавин хүлээж суусан билээ.

Ёс ёмбогор төр төмбөгөр гэдэгчлэн жил гаруйн хугацаанд тойрсон уг асуудалд МУ-ын Ерөнхийлөгч зарлигаа гарган Баянхонгор аймгийнхан баяр наадмын өмнөхөн шинэ начингаа “өлгийдөн” авлаа.

Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож байсан. Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцож байсан юм. Б.Эрдэнэхүү тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт унасан ч энэ жилийн наадмын өмнө Улсын начин болж, улсын цолтныг нэгээр нэмлээ.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү 2015 онд нутгийнхаа наадамд найм даван түрүүлж, “Аймгийн хурц арслан” чимэг хүртэж байлаа. Мөн 2016 онд Орхон аймгийн наадамд аймгийн заан Б.Гантөмөрт өвдөг шороодон үзүүрлэж байсан бол 2018 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Өрнөх” чимэг нэмсэн юм.

Сонирхуулахад Улсын начин Эрдэнэхүүгийн аав Болд нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөгөөд аймгийнхаа баяр наадамд 1989, 1994 онуудад түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх аж. Мөн улсын баяр наадамд 1995, 2001 онуудад дөрөв давж байсан бөхийн удамтай гэр бүлийн үргэжлэл аж.Түүний баярт мөчийг хуваалцахаар хайртай гэргий, бяцхан үрсээс нь гадна ах дүү, найз нөхөд нь төв талбайд цугласан байлаа.

Өнөө жилийн наадамдаа амжилтаа улам ахиулж, цолоо нэмэн баяр дээрээ баяр нэмэхийн ерөөл дэвшүүлье.

Peoplenews.mn 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!