Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Вакцины татан авалт хойшилсонд нөлөөлсөн улс төрчдийг цар тахлын дараа нэрийг нь зарлана”

Улаанбаатар хотод коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудыг уртасгасан цагаар ажиллуулж буй ч иргэдийн идэвх суларсныг албаныхан хэлж байгаа.

Тухайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Дархлаажуулалтад хамруулах учиртай зорилтот бүлгийн 470 мянга гаруй иргэн вакцинаа хийлгээгүй байна” хэмээн өчигдөр мэдэгдсэн.

Ийнхүү вакцинаа хийлгэхэд хойргоших болсон нь бусад улсаас вакцин татан авахыг хүлээж буйтай холбон тайлбарлах нь их байгаа юм.

Энэ талаар болон вакцины дараа дараагийн татан авалтын талаар Ерөнхий сайдаас тодрууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ОХУ манай улсад туслахыг маш их хүсэж байгаа. Гэвч тухайн улс дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага зайлшгүй тулгарсан. Мөн Энэтхэг улсаас 300 мянган тун AstraZeneca вакциныг авахаар ярилцаж байсан ч нөхцөл байдал нь маш хүндэрч, экспортод гаргах боломжгүй болсон. БНСУ ч мөн дотоодын вакцинжуулалт нь 10 хүрэхгүй хувьтай байна. Япон руу Ерөнхий сайд айлчилж, вакцин авчрах асуудлыг хөндсөн нь дархлаажуулалтын явц нь сайн биш байгаа.

Байгаа боломжоо ашиглах нь иргэн таны эрүүл мэндэд хэрэгтэй байхаас гадна бусад хүнд халдвар тараах эрсдэл бууруулах тул цар тахлын тохиолдол буурахад ч нэмэртэй байна.

Эхний тун хийлгэснээс 21-56 хоногийн дараа дараагийн тунгаа хийлгэх, хоёр тун вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэж байгаа. Хугацааны хувьд эрт хийлгэх тусмаа сайн боловч вакцинжуулалтыг хүчээр шаардаж хийх боломжгүй.

Засгийн газраас санал болгож буй вакцинууд нь ДЭМБ болон Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн вакцинууд. Иргэд маань хэт эрхэлж болохгүй. Бусад улс ямар байгааг мэдээллүүдийг цахим орчноос нээлттэй харах боломжтой.

Богино хугацаанд вакцинжуулалтаа хийх тусмаа иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа аварч чадна. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц алга. Иргэн бүхэндээ боломжит мөнгө тараагаад хөл хорионд тогтоож байгаа дэлхийд нэг ч улс байхгүй.

Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 дахь хоног нь тавдугаар сарын 9-нд таарч байгаа. Энэ хугацаа нь дархлаажуулалтын 100 хоног байлаа гэж тодорхойлж болно. 4.2 сая орчим тун вакцин татан авч байгаа. Дотоодын хэрэгцээнээсээ илүүчлээд манай улсад өгч буй орнуудад бид талархах учиртай.

Мөн Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Үүнийг дагасан нийгмийн хөөсрөл бий болж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа энгийн албан хаагчид руу болон вакцинжуулалтын ажил руу улс төржилт их орж байна.

Улстөрчид та нар нэмэр болохгүй бол гай битгий бол гэж би хэлж байгаа. Вакцины татан авалт хойшилсонд зарим улс төрчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд асар их тэвчээр гаргаж байна. Би тэвчээд, дуугүй яваад байх зан харилцаатай хүн биш ч гэсэн цар тахлын хажуугаар халаалт үүсгэхгүйн тулд хичээн ажлаа л хийж байна.

Шаардлагатай гэж үзвэл тэр гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ийм цаг үед энд тэнд буруу мэдээлэл өгч, албаар зохион байгуулж байгаа нь эх орноосоо урваж байгаа үйлдэл.

Нэр бүхий улс төрийн алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя, цах тахлын нөхцөл байдал гайгүй болохоор хэлэх ёстой газар нь хэлнэ” гэв.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!