УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр (2021.04.23) гэрээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг хөл хорионы хугацаанд эргүүлд гаргахаар болжээ.
Тодруулбал, цахимаар гэрээс ажиллаж буй төрийн албан хаагчид өөрийн амьдарч буй байр, гудамж, хотхоны ойролцоо эргүүлд гарч, явган хүний хөдөлгөөнд хяналт тавих юм байна.
Шуурхай штабаас яам, агентлагийн шуурхай штабт илгээсэн албан бичигт “Үүрэг гүйцэтгэх албан хаагчдын нэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажилласан талаарх товч тайланг өдөр бүрийн 20:00 цагт УОК-ын Шуурхай штабт и-мэйл хаягаар ирүүлнэ үү” хэмээжээ.