Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Гэрээсээ тогтмол орлоготой болно”, “виз гаргана” гэх заруудад итгэж 32 сая хүртэлх төгрөгөө залилуулжээ

Увс аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судлан, холбогдох арга хэмжээг авчээ.

Тус прокурорын газраас 2020, 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд бусдыг залилан мэхэлсэн нийт 16 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 5 хэргийг хааж шийдвэрлэсэн бол 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна.

Дээрх гэмт хэргүүдийн дийлэнх нь цахим орчинд буюу фэйсбүүк сүлжээнд үйлдэгджээ. Тухайлбал, иргэд мөнгө зээлэхийг хүссэн найзын хүсэлт, баримт бичиг хурдан шуурхай гаргаж өгнө, гадаадаас хямд үнэтэй бараа материал нийлүүлнэ, гэрээсээ ажиллаж тогтмол орлоготой болно, виз гаргаж өгнө гэсэн баталгаагүй хаягаас тавьсан заруудад итгэж 300 мянгаас 32 сая хүртэл төгрөгөөр хохирсон байна.

Судалгаагаар гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс иргэдийн гэнэн итгэмтгий, хайнга хайхрамжгүй зан, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байдал болон амар хялбар аргаар ашиг, орлого олох, хурдан шуурхай үйлчилгээ авах гэсэн ашиг сонирхолд нь тулгуурлан гэмт үйлдлээ хэрэгжүүлж байгаа нь тогтоогджээ.

Тиймээс тус прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран цахим аргаар залилах гэмт хэргийн гаралтыг бууруулах, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас бэлтгэх, видео шторк гаргах зэрэг ажлыг хийхээр болсон байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!