Амьдрал Мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Г.Амартүвшин хуулийн цоорхой ашиглан, ШУДАРГА ГИШҮҮНИЙ ДҮРД тоглож байна

 

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгээс нэр бүхий 20 улстөрчийн нэрийг зарлаж, АТГ-т өгч шалгуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэвч өнөөг хүртэл АТГ-аас нэг ч улстөрч, УИХ-ын гишүүнээс тайлбар, мэдүүлэг аваагүй байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргажээ. Тэрбээр “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна” гэсэн байна.

Тэгвэл хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх нь зөвхөн Улсын Ерөнхий прокурорт хадгалагдаж байдаг аж. Улсын Ерөнхий прокурор хоёр тохиолдолд л тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ парламентад хүргүүлнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан, эсвэл гэмт хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийн асуудлыг нь хөндөнө.

Гэтэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх биш түдгэлзэх хүсэлт гаргажээ. Энэ тохиолдолд Г.Амартүвшингийн гаргасан бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх нөхцөл үүсэх ч хэлэлцэх боломжгүй.

Учир нь, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо тухайн гишүүний бүрэн эрхийн асуудлыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн тохиолдолд л шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл, эрхтэй юм.

Хэрэв уншигчид санаж байгаа бол өмнөх парламентын үед нэр бүхий гишүүний түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэж, хууль зүйн талаас хэлэлцэж шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байлаа.

Энэ талаар өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Хуулийн мухардалд орлоо” гэх тайлбарыг хэлж л байсан. Эсрэгээрээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх биш түдгэлзэх хүсэлт гаргасан тухайн гишүүнийг УИХ нь хамгаалж байна гэх ойлголтыг иргэд авч, тухайн гишүүнийг биш парламентыг буруутгаж байсан билээ. 

Яг дээрх нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үүсгэж,  түүний “заль мэх”-ээр тэр биш парламент балгийг нь үүрч мэдэхээр байна.

Эндээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үнэхээр хуулиа мэддэггүй, эсвэл түдгэлзэх хүсэлт нь хуулийн хайчинд орохыг мэдсээр байж “шударга гишүүний дүрд” тоглож байна гэж хардахаас өөр арга алга. Харин тэр бүрэн эрхээсээ түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол асуудал илүү хялбар, өөр байх байлаа.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ хүндэтгэх шалгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгч болно. Хүндэтгэх шалтгаанд нь эрүүл мэндийн байдал, ар гэрийн шалтгаан зэрэг багтана.

Тэр ч битгий хэл, хуулийнханд сайн дураараа бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, гэм буруутай эсэхээ шалгуулж, тогтоолгох хүртэл багтаж болно. Гэвч УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тэгсэнгүй, тэр чөлөөлөгдөх биш түдгэлзэх хүсэлтээ гаргажээ. Үүнийг түүний уран заль мэх, шударга гишүүний дүрд тоглогч, иргэд сонгогчдоо дорд үзэгч зэргээр тайлбарлаж болох юм.

Эх сурвалж:Zindaa.mn

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!