Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Г.Батбаатар: Коронавирусийн эсрэг вакцин хүний удмын мэдээлэлд нөлөөлөх үндэс байхгүй

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, вакцины ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэл зүйн туршилт судалгаагаар баталгаажсан тул эргэлзэх зүйл огт байхгүй.

Түүнээс гадна одоо бидний хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн вакциныг гаргаж авсан аргыг хүн төрөлхтөн 100 гаруй жил хэрэглэж байгаа.

Мөн АстраЗенека болон Спутник V вакцины аргыг 40 жил хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, ийм олон жил аюулгүй гэдэг нь батлагдсан гэсэн үг.

Нийтийг хамарсан дархлаажуулалтын үед вакцинуудын үр дүнг харьцуулсан судалгаа хийгддэг. Өнөөдөр тэрхүү судалгаа үргэлжилсээр байгаа тул ямар нэг дүгнэлт хийхэд эрт байна.

Аль вакцин илүү дархлаа тогтоож байгаа талаарх үр дүн хамгийн багадаа 6 сараас нэг жилийн дараа тодорхой болно. Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоогоос дээш хоносон үедээ л иргэд өөрийгөө бүрэн тун хийлгэсэн гэж ойлгох хэрэгтэй.

Коронавирусийн эсрэг вакцин уг өвчний хүндрэлээс сэргийлэхээс гадна бусдад халдвар тараах магадлалыг бууруулна.

Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй бөгөөд хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй” гэлээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!