Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Г.Занданшатар: 700 хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийнэ

Хүний эрхийг хамгаалагчдын уулзалтад өнөөдөр /2021.05.25/ УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Хууль тогтоох үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байж чадвал баталсан хууль амьдралд хэрэгжих чадвартай, урт настай байх болно. Тиймээс бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү үнэлгээгээр хэрвээ хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт хуульд тусгагдсан байх юм бол өөрчлөн шинэчлэх ажил хийнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг буюу Хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлгийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заагаад 18 эрхийг зааж өгсөн байдаг. Энэ 18 эрхийг бүрэн хангах нь төрийн болон бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүхний үүрэг юм” гэсэн юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!