Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Дахин гурван цогцос олж, хоёр иргэнийг хайж байна

Энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ мөрнийг завиар гатлах гэж байсан иргэд осолдож, долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хөвсгөл аймгийн харьяат арван иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрсөн юм. Улмаар 3-38 насны гурван эрэгтэй голын эрэгт эсэн мэнд хүрсэн бол таван сартай хүүхэд, 50 настай эрэгтэйн цогцос олдсон. Үлдсэн таван иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж, дахин гурван иргэний цогцсыг олсон байна.

Тодруулбал, өчигдөр өглөөний 09:37 цагт осол болсон газраас 3.5 км зайд тус сумын харьяат, иргэн Т, 10:30 цагт осол болсон газраас 4 км зайд Рашаант сумын харьяат А, 16:30 цагт осол болсон газраас 20 км зайд тус сумын харьяат иргэн Т нарын цогцсыг Сэлэнгэ мөрний эргээс олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

Оройн 21:00 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2020.04.23/ өглөөний 06.00 цагт эхлүүлсэн байна. Одоогоор хоёр иргэнийг эрэн хайж байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!