Долоон сартай хүүхэд зайдсанд хахаж амиа алджээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж очоод нас баржээ.
Бид энэ асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа” гэлээ.