2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаа сарын 6-13-нд өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.
Зуны олимпийн өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөх юм.
Будапештийн дэлхийн аваргад ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагчаар Олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва, Олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа нар ажиллана. Мөн Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцохоор боллоо.
2021 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЖҮДОЧИД
Эрэгтэй
- ОУХМ Л.Өнөболд -60 кг
- ОУХМ Г.Хэрлэн -66 кг
- ОУХМ Ё.Басхүү -66 кг
- ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
- Саейд Моллаей -81 кг
- ОУХМ Г.Алтанбагана -90 кг
- ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
- ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
- ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
- МУГТ М.Уранцэцэг -48 кг
- ОУХМ Г.Наранцэцэг -48кг
- ОУХМ Л.Сосорбарам -52 кг
- ОУХМ Б.Хорлоодой -52 кг
- МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
- ОУХМ Б.Ганхайч -63 кг
- ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
- ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
- ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо