Uncategorized

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зарласан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран нөлөөллийн олон арга хэмжээ зохион байгуулсан. ✅️Үүний нэг нь дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд зарласан видео контентын уралдаан юм. ✅️Уралдаанд нийт 28 бүтээл ирснээс Тэргүүн байрт 38 дугаар сургууль, Дэд байрт 113 дугаар сургууль, Гутгаар байрт 141 дүгээр сургууль шалгарлаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас 66 дугаар цэцэрлэг тэргүүлэв. ✅️Шилдэг видео контент бүтээсэн сургууль, цэцэрлэгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2024.05.31/ болж, дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ, “Өнөөдөр хүүхдүүдийн өмнө тулгардаг нэг асуудал бол үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалт байдаг. Тиймээс дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, хор уршгийг хүүхдүүдэд сурталчлан таниулах зорилгоор “Видео контент”-ын уралдаан зарласан. ✅️Энэхүү уралдаанд дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийг түүчээлж манлайлан оролцож, шалгарсан та бүхэндээ талархаж байна. Олон хүнд хүрсэн, үр өгөөжтэй, үр дүнтэй ажил боллоо” хэмээн онцлов. ✅️Шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Цагдаагийн газрын удирдлагууд мөн оролцож, шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэж амжилт хүссэн юм.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Брэнд болон алтаар гоёсон хос TripleX-ийг өнгөлөв

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!