Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Д.Ганзориг: Ерөнхийлөгч бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр (2021.04.20) Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өчигдөр (2021.04.19) Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн. Бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнийг онцгойлон хэлж байгаа нь сэтгүүлчид та бүхнийг болж байгаа үйл явдлыг гуйвуулахгүйгээр олон нийтэд хүргээсэй хэмээсэндээ дурдаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлд нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах асуудлаар ярьсан. Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр “Ковид-19”-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах тухай санал солилцсон. Гуравдугаарт, Монгол Цэргийн Нэгдсэн холбоотой үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.

Өчигдөр Монгол Ардын Намын зүгээс хийсэн мэдэгдлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан асуудлыг улс төрийн өнцгөөс холбон ярьж байгааг нь ЗХЖШ-ын зүгээс албан ёсоор няцааж байгааг үүгээр мэдэгдье” гэсэн юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!