Төрөөс төрсөн тэрбумтан, албан тушаал сэлгэн амьдарсан ШШГЕГ-ын дарга 58 настай Д.Загджавын авлига, албан тушаалын хэрэгт хэрхэн холбогдож байсан талаар өмнө мэдээллэсэн.
Үргэлжлэл: ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хууль бус үйлдлүүд!
ШШГЕГ-ын дарга Д.Загджав нь албан тушаалд томилогдох зорилгоор өөрийн үүсгэн байгуулсан “Хөгжлийн хэмнэл” ХХК-ийг төрсөн дүү Д.Загдсүрэнгийн охин З.Ариунзаяагийн нэр дээр шилжүүлэн, өөрт хамааралгүй болгон харагдуулах үйлдлийг хийжээ. Улмаар тус компаниар дамжуулан хээл хахуульд авсан мөнгөө угаадаг байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээллэсэн. Түүнчлэн түүний хууль бус мөнгийг угаахад түүнтэй ойр харилцаатай хэд хэдэн хүмүүсийг нэр холбогдсон байдаг.
Тэрбээр ШШГЕГ-ын даргаар томилогдсоноос хойш иргэдээс бэлэн мөнгө авч хоригдлуудтай уулзуулдаг байсан талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд ярьдаг.
Д.Загджавын хувьд “тэрбумтан” хэмээн тодотгосон нь учиртай. Д.Загджав АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хоёр байртай. Эдгээр нь 4 тэрбум 250 үнэлгээтэй. 460 сая төгрөгийн үнэлгээтэй Hummer H2, Lexus-470, Lexus LX-450, Lexus LX-460, Lexus 570, Infiniti FX35 маркийн зургаан авто машинтай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 118 сая төгрөгөөр үнэлэгддэг. 423 сая төгрөгийн хадгаламжтай” гэжээ.
Түүнчлэн тэрээр Бага тэнгэрийн аманд зүрхний анд Ц.Анандбазартайгаа бөөрөө нийлүүлэн, хаяа дэрлэн үнэтэй хауст амьдардаг.
Д.Загджавыг МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ШШГЕГ-ын даргаар томилогдсных нь дараа тусгайлан хүлээн авч уулзан, хурандаа цолыг нь сэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр тооноор орж ирэн хурандаагаа буцаан авч, “генерал” цолоо наадмаар авахаар хөөцөлдөж буй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын асуудлыг шийдвэрлэж, хамт олондоо ёс зүй, ажиллах ур чадвараараа манлайлал үзүүлдэг хүн хэрэгтэй болохоос “Генерал” цол авах гэж суудлын бөглөөс хийн, сул цалин авдаг Д.Загджав шиг улс төрч хэрэггүй гэдгийг алба хаагчдаас нь хэлж байв.
Монголын төр цол горилсон, залуучууддаа зайгаа тавьж өгдөггүй, авлигач, намын гар хөл болсон Д.Загджав мэтийн нөхдүүдэд ямар ӨРТЭЙ ЮМ БЭ!!!