Хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж АСА станцад ирж, цар тахлын талаар ярилцлаа.
Тэрбээр мана-4, норов-7 тангийн талаар “Энэ хоёр тан нь халдварт өвчин, ханиад, хижиг зэрэг олон өвчний эсрэг үйлчилгээтэй. Гэртээ байсан ч, эмнэлэгт байсан ч эмчийн зааврын дагуу энэ хоёр танг бусад эмтэй ууж болно. Мана-4, норов-7 тан нь хэдэн мянган жилийн өмнөөс алдартай. Хаад ноёд хэрэглэж ирсэн тан юм. “Манба Дацан” эмийн үйлдвэр цар тахалтай тэмцэхээр өнгөрсөн жил түүхий эдийн татан авалтыг сайн хийж, нийт эмийнхээ 50 хувийг ковидын эмчилгээнд зориулан гаргасан” гэлээ.
Д.Нацагдорж эмч ковид нь 9, 10, 11 дүгээр сараас арилах замдаа орно гэж үзэж байна. Тэрбээр цар тахлын үед хөл хорионы дэглэмээ сахиж, бие болон сэтгэлээрээ хөлөө тушиж, хэл амаараа хов живийг тэвчиж, уур цухлыг барих хэрэгтэй хэмээн зөвлөлөө.