Мэдээж Д.Оюунхорол гишүүн энд тэнд унтаж явна гэж юу байх вэ. Сошиалаар тарсан зарим зураг дэгсдүүлэгтэй байх нь мэдээж. Нүдээ анивчих хооронд зургийг нь дарчихдаг болов уу. Энэ удаа ч гишүүн маань унтаа байдалтай манай камерт өртжээ. Улс эх орны хариуцлагатай албыг хашдаг хүнд амрах цаг зав ч муухан биз ээ. Зарим тохиолдолд ёстой аргагүй дээ л таарсан газраа нүдний хор гаргадаг байх. Ямартай ч “Оюунхоролдчихъё” гэдэг хэллэг манайхан дунд сонсогддог болсон шүү.
Мөн гишүүн хааяа иргэдийн дургүйг ихэд хүргэдэг. Тэрбээр 2017 оны 2 дугаар сард хотын утааны тухай ярьсан нь сүүлд цахим ертөнцөөр тарсан юм. “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэх ҮНДЭСЛЭЛ нь юу юм. Улаанбаатарыг яг агаарын бохирдолд орчихсон гэх тодорхойлолт байна уу, үгүй юу, урдах зам нь харагдахгүй болсон тохиолдолд л агаарын бохирдолд тооцдог” гэх мэт марзан стандарт ярьж иргэдийг ундуйцуулж байлаа. Уг нь тэрбээр БОАЖ-ын сайд байсан хүн шүү дээ.