Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Д.Совд “Л.Энх-Амгалан сайдыг айлгахын тулд халдсан” гэж мэдүүлжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр: Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совдыг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Л.Энх-Амгалан сайдыг айлгахын тулд халдсан” гэж мэдүүлсэн байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!