Амьдрал Мэдээ

Д.Сүхбаатарын талбай дахь Мөсөн хотхоныг өнөөдөр нээнэ

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд зохион байгуулж буй мөсөн хотхоныг нээх ёслол өнөөдөр 18 цагт Сүхбаатарын талбайд болно.

Нээлтийн ёслолд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн каток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер гэрлийн үзүүлбэр толилуулах юм. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпын болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, нийслэлийнхнийг гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн урлалыг мөсөн хотхонд үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүй тэшүүрээр гулгах боломжтой.

Өвөрмөц шинэлэг шийдэл бүхий мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа юм. Энэ бүтээлүүд сар шинийн баяр хүртэл нийслэлийн төв талбайг чимэглэж байх юм байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!