УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларсан. Мөн Э.Бат-үүл, М.Тулгат болон бусад хүмүүс өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзаж, эвлэлдэн нэгдье хэмээсэн ч тэднийг хөөж явуулсан.
Тэднийг ийнхүү тогоон дотроо тэмцэлдэж байхад ХҮН-ийнхэн нэр дэвшигчээ СЕХ дээр баталгаажуулж, Д.Энхбат гэргийтэйгээ сурталчилгааны зураг авалтдаа орчихсон байна.
АН-ын дотоод тэмцэл, МАН-ын их ажлын хажуугаар ХҮН нэг алхамаар урагшиллаа.