Авьяаслаг, хөгжилтэй жүжигчин А.Туяа сүүлийн үед бүхий л тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглож байна. Авсан дүрээ амилуулж чаддаг үзэсгэлэнт жүжигчин бүсгүй ажлын хувьд амжилттай ч амьдрал дээр хань ижилгүй өдий хүрсэнд нь эмэгтэй л хүн учраас эмзэглэх нь энүүхэнд. Нас хэдийнэ 40 дөхөж байгаа ч ханилсан нөхөр, төрүүлсэн үр байхгүй учраас хэн хүнгүй л түүнд амьдрал оройтлоо шүү гэж захидаг нь мэдээж хэрэг. Тиймдээ ч сонголтгүй бөгөөд хойшлуулалшгүй нас цаг хугацаа өнгөрөх тусам явсаар байна.
Харин бидний дуранд жүжигчин А.Туяа нөхөрт гарах нь ойлгомжтой сайхан патиараа татууллаа. Тэрбээр нэг ийм нүдэнд дулаахан хархүүтэй хайр сэтгэлийн романс үүсгэсэн бололтой, их л дотно, гал халуун явна лээ. Гар хөл барилцаастай, хошуу ам нийлээстэй, хүзүү цээж тэврэлдээстэй бүх л оройг үдсэнээс харахад А.Туяа маань яалт ч үгүй дурласан, хайрласан бололтой шүү. Үнэхээр ч яарахгүй бол болохгүй нь дээ, А.Туяа минь.
Өмнөх мэдээ