Комедиан Д.Амартүвшин, “No Double Standard” хөдөлгөөний идэвхтэн Д.Монголхүү нарын иргэдийн төлөөлөл өчигдөр /2022.01.19/ Засгийн газартай мэтгэлцэхээр МҮОНРТ дээр ирсэн ч хоосон буцав.
МҮОНРТ-ийн зүгээс иргэдийн төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцээнд нь зориулан студи болон эфирийн цаг гаргаж өгөөд байсан юм. Харин уг товлосон цагт иргэд ирсэн ч Засгийн газраас ирээгүй тул мэтгэлцээн болсонгүй.
Иргэд Засгийн газрын ХМОНХГ-т хандан мэтгэлцээнд урьсан ч албан ёсны хариуг бичгээр ирүүлээгүй байна. Засгийн газрын бодлого шийдвэр, улс орны нөхцөл байдлын талаар иргэд асуулга тавьж, мэтгэлцэхээр төлөвлөсөн байв.
МҮОНРТ-ийн хувьд зохион байгуулах үүрэг хүлээгээгүй, эфирийн цаг бэлдэж оролцсон ч нэгэнт нөгөө талын төлөөлөл ирээгүй тул Д.Амартүвшин, Д.Монголхүү нарыг оруулаагүй байна. Харин иргэд ядаж “Мэтгэлцээнд урьсан боловч Засгийн газар ирсэнгүй” гэсэн богино тайлбарыг оногдсон эфирийн цагтаа хэлэх хүсэлтэй байсан тул гомдолтой буйгаа илэрхийлж байгаа юм.