Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Засгийн газраас аймгуудыг дур мэдэн хөл хорио тогтоохыг хориглолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Замын-Үүд боомтод авах арга хэмжэээнүүдийг өнөөдөр Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгийг Засгийн газар баталлаа. Тодруулбал, Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтийг энэ зун хийх бөгөөд бүтээн байгуулалтыг 2026 онд ашиглалтад орно гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдээлсэн.

УОК-оос баярын амралтын өдрүүдэд иргэдийг зөв зохистой амраах талаар тодорхой санал гаргасан. Ерөнхий сайд УОК-оос гаргасан саналтай холбоотой хэд хэдэн чиглэл өглөө.

1. Экспортын боомтуудтай орон нутаг хатуу хөл хориотой хэвээрээ байна. Бусад аймаг, орон нутаг дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, аймгуудын асуудлыг Засгийн газарт танилцуулна.

2. Ес хоног амрахдаа гэр бүлээрээ аялж зугаалах, ингэхдээ аймаг орон нутагт баримталж байгаа дэглэмийг сахих, гэр бүлийн нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, 5-аас дээш настай нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах

3. Цахим визний системд шилжүүлэх журмыг баталлаа.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!