Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

ЗГХЭГ-аас иргэд төрд хэрхэн хандаж байгааг тандан судлуулахаар 300 сая төгрөгийн тендер зарлажээ

Саяхан талбайд хоёр өдөр үргэлжилсэн жагсаал тэмцэл болж, залуусыг хамарсан томоохон хөдөлгөөн өрнөх шахав. Хэмнэлт шаарлаж, хэлэх үгээ цаасан дээр бичиж өмнөө барьсан нь тэдний хүсэж мөрөөдөж буй зүйл. Ард түмэн Засгийн газраас юу хүсээд байгааг харж болохоор байлаа.  Үе үеийн Засгийн газар явуулж буй бодлого, арга хэмжээнд нь иргэд хэрхэн хандаж байгааг мэдэхийг хичээдэг. Энэ сайхан үнэгүй “шипи” байлаа.

Гэтэл ЗГХЭГ үүний төлөө мөнгө хөрөнгийг харамгүй зарж судалгааны байгууллага, компаниудаар судалгаа, шинжилгээ хийлгэж дүгнэлт бичүүлж авдаг. Үр дүн гарсан эсэх нь эргэлзээтэй. Гэсэн ч дараа жил нь ахиад л нөгөөх тендерээ зарлах жишээтэй. Энэ удаад Ц.Нямдорж даргатай ЗГХЭГ “төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын талаар иргэдийн хандлагыг тандан судлаж, түүнд дүн шинжилгээ хийлгэх” зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ. Өртөг нь 300 сая төгрөг…

Эх сурвалж: Алим.мн

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!