Мэдээ

З.Энхболд: Ард түмний биш 30 гэр бүлийн ерөнхий сайд болчихоод байна

ТВ-9 телевизээр  өчигдөр “Ард нийтийн санал асуулга явуулбал үндсэн хууль зөрчих үү” гэсэн улс төрийн намуудыг хэлэлцүүлэг болсон. Тус нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролсон юм. Түүний ярисан онцлох хэсгүүдэд түүвэрлэн хүргэж байна.

МАН 2016 оны сонгуульд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн зорилготойгоор оролцсон. Үүнийхээ дагуу л ажлаа хийж байна. Тус намаас УИХ-д сонгогдсон 64 гишүүний 62 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Ингэхдээ ерөнхийлөгчид санал тавьсан. Хүсэлтийнх нь дагуу ерөнхийлөгч наадмын маргаашаас төрийн ордонд болж буй хэлэлцүүлгүүдэд оролцож саналаа тусгасан. Гэхдээ ерөнхийлөгч есдүгээр сарын 09-ний өдөр татгалзсан хариу өгсөн.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт анх эхэлсэн зорилгодоо хүрээгүй. Тухайлбал, улс төрийн намууд шинэ гараанаас эхлэх, сонгуулийн хууль өөрчлөгдөж УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж хугацаа нь өөрчлөгдөх ёстой байсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг батлаад, УИХ-аа тарааж шинээр сонгуулиа явуулан улс төрийн намуудаа бүртгэ гэсэн. Гэвч аль, аль нь өнөөдрийн байдлаар биелээгүй байна.

Үндсэн хуулийн VI бүлгийн 68.2-т “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” гэж заасан байдаг. Тэгэхээр ард нийтийн санал асуулгыг 2014 онд батлагдсан “Ард нийтийн санал асуулга” хуулийн дагуу явагдах ёстой.

УИХ-ын гишүүд шийдчихсэн зүйлээ ард түмнээр баталгаажуулах маягаар санал асуулга явуулах гэж байна. Энэ нь Үндсэн хуулийг зөрчинө гэсэн үг.

Ард нийтийн санал асуулгын хуулиар “Гурваас дээш зүйл асууж болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл зургаан хуудас, 40 гаруй заалттай санал асуулгыг ард түмний дунд явуулах гэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын есний өдрийн бичигтээ “Монгол Улс цаашид ерөнхийлөгчийн засаглалтай байх уу парламентын засаглалтай байх уу” гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэдгийг тусгаж өгсөн. Яагаад ингэж бичсэн бэ гэхээр Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнийг тогтвортой дөрвөн жил ажиллуулахын төлөө. Мөн Засгийн газрын тэргүүнийг УИХ-ын гишүүдийн барьцаа, шантаажнаас гаргамаар байна. Тогтворгүй байдал цаашид үргэлжилнэ. Ирэх 28 жилд дахиад л 16 Засгийн газрын нүүр үзчихсэн л сууна. Ямар ч нам сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүдийн энэ байдал өөрчлөгдөхгүй.

Шүүхийн байгууллагыг хараат бус болгоё гэвэл ард түмнээсээ мандатаа авсан хоёр засаглал хамтдаа томилж чадвал зөвхөн хуулинд захирагддаг шүүгчид бий болно.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг УИХ-ын 39 гишүүн мэддэгээ болих хэрэгтэй. Эдгээр хүмүүсийн ард 30 гэр бүл очиж суучхаад ерөнхий сайдыг томилж байна. Монголын ард түмний ерөнхий сайд биш 30 гэр бүлийн ерөнхий сайд болчихоод байна.

30 тэрбум төгрөг зарцуулаад зургаан хуудас Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг асуух гэж байгаа бол үр дүнтэй болгох хэрэгтэй.

30-н гэр бүлийн томилдог Ерөнхий сайдыг Монголын ард түмэн болиулах ёстой

УИХ-ыг тараах асуудал дээр Ерөнхийлөгч “Гишүүд ЖДҮ-ээс жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авчхаад 30 хувийн хүүтэйгээр цааш дамлаж бизнес хийдэг. Ийм УИХ-ыг тараасан нь дээр” гэсэн байр суурьтай байгаа.

Энэ удаагийн парламентад хүчин, хүн амины хэрэг ордонд нь гарлаа бага хувийн хүүтэй зээл авсан гишүүд дараа жилийн зургаан сар хүртэл ямар нүүрээрээ танхимд суух вэ дээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!