Мэдээ

ИАТ-дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны үйл ажиллагаагаа тайлагналаа

МИАТ дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, тус хэлтсийн дарга Хурандаа Л.Ганбаатар нар оролцож үг хэллээ.

ТЦА-ны ИАТ дэх Цагдаагийн хэлтэс нь Чингис хаан олон улсын нисэх буудал болон Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн , хамгаалагдсан болон хориотой бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага юм.

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсаны дагуу ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ.

Тухайлбал  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч,  үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна.

Тайлангийн хурлын үеэр ИАТ-дэх Цагдаагийн хэлтэс 2019 онд бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдаа шагнаж урамшуулсан байна.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!