Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хориглосон билээ.
“Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас албан ёсоор уриалж байна.
Учир нь баярын үеэр халдварын тархалтын оргил үе таарч буй тооцооллыг та бүхэнд өмнө нь танилцуулсан. Түүнчлэн Омикрон хувилбар нь ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байгаа” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хэллээ.