Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий хүмүүст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Тэгвэл Капитал банкны захирал асан А.Ариунболдыг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 18-ны өдөр цагдан хорьж, улмаар цагдан хорих хугацааг дахин нэг сар сунгаад байсан юм. Тэгвэл түүнийд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласан байна. Харин “Хөгжлийн банк”-ны дэд захирал, актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өмгөөлөгчид нь гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй аж.