Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун Pfizer вакцин өнөөдөр ирнэ

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авах коронавирусийн эсрэг Pfizer вакцин өнөөдөр ирнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус вакцинаас 25,740 тунг МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр орой авчрах юм байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Pfizer вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулах тухай мэдэгдсэн билээ.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон.

Pfizer вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авчээ.

Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ.

Өмнө нь буюу 2021 оны 3 дугаар сарын 12-нд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авсан юм.
/Эх сурвалж: ЭМЯ/

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!