Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Ковидын халдвараар нас барсан ХОЁР сартай нярайг ганц ч чагнаж үзээгүй”

Өнөөдөр коронавирусийн халдварын улмаас хоёр сартай нярай эндсэн. Өдрөөс өдөрт нас барах хүний тоо буурахгүй, батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа учраас олон нийт ихээхэн дургүйцэж буй. Гэтэл өнөөдрийн нярайн үхэлд ар гэрийхэн нь эмнэлгийн байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар цахим хуудсанд:

“Иргэн Ц ам бүл 6. эднийх 4 хүүхэдтэй. 2 сартай хүүхдээс бусад нь эерэг гарчээ . Ээж нь 2 сартай хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэе гэсэн боловч сөрөг гарсан учраас боломжгүй гээд эерэг гарсан аав , 8-4насны ах эгч нартай нь гэрт нь үлдээсэн байна . Ээж нь эмнэлэгт байх зуур нярай эндсэн. Эрүүл мэндийн яамны мэдээнд дурдсан шиг 3 хоног эмчлээгүй. Гэрт нь ганц ч эмч очиж үзээгүй байна. Ядаж ганцхан удаа чагнаад өгсөн бол гэсэн гомдлын үгийг тэд хэлж байна. Төрөөд удаагүй нялх биетэй ээж нь хүнд хагалгаанд орсон байжээ. Одоо Сэтгэлзүйн хувьд хэцvvхэн бгаа. Баасан гаригийн үүрийн 5 цагт энджээ. Харин өдөр 12 цагт нярайг коронавирусээр нас барсан гээд аваад явсан байна. Гэтэл өнөөдөр л мэдээлэл нь гарч байна. 3 хоног эмчлүүлээгvй, нэг ч эмч очиж үзээгүйд тэд гомдолтой байна !!! Юунд ч буруугаа хүлээж сураагүй 3 хоног эмчилсэн гэх худал мэдээллээр илэрч байгааг та бүхэн харж байгаа байх” хэмээн бичжээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!