Нийгмийн сүлжээнд коронавирусын халдварртай иргэн эмчилгээний талаар иргэн үзэл бодлоо нийтэлсэн байна. Тэрээр Ковидын шинжилгээ эерэг гараад эмнэлэгт хэвтсэн аж.
Тэрээр дараах дутагдалтай асуудлууд байна.
1-рт шинжилгээний цэгээ нэмэх, хариуг түргэн шуурхай гаргах.
2-рт Эмчилгээ гээд витамин C болон D өгөөд л боллоо.
3-рт Толгой өвдөж байна. Жаахан халуурч байна гэхэд тэгдэг юм аа. Хөнгөн байна аа гэх юм. Дотор эрхтэнд үрэвсэл явагдаж байгаа эсэхийг оношилж шалгахгүй юм.
4-рт Хэрвээ хөнгөн үед нь 2 витаминаар эмчилчихдэг бол гэрээр эмчлээд, хүндэрч буй эсэхийг нь оношлоод, эмнэлгийн хяналтанд авах шаардлагатай бол эмнэлэг рүүгээ авч явмаар байна.
5-рт Хамгийн гол нь хөнгөн өвчтөнүүдийн эмчилгээнд гарч буй зардал нь нэг өвчтөнд үсрээд л нэг сая төгрөг.
6-рт Ковидын оношилгоо, эмчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг олон нийтэд ойлгомжтойгоор ил болгох хэрэгтэй байна” гэжээ.