Жаахан охин байхдаа “Лаки минт”-ын рекламанд тоглож байсан Ц.Наранханд сүүлд соёл судлаач болсон. Ганц хүүтэй, нөхрөөсөө өрх тусгаарласан тэрбээр тухайн цагтаа шүдний ооны рекламанд тоглож, залуусын зүрхэнд шар ус хуруулж байлаа. Зарим нь насаараа уран бүтээл хийгээд ч од болж чадахгүй байхад нөгөө хэсэг нь ганц ооны рекламанд хэдэн секунд гараад л олны анхааралд өртдөг нь тавилан юм даа.
“Эх үрийн судар”, “Үрийг хүмүүжүүлэх судар” номоороо уншигч олны оюуныг мялаасан “Монгол Ээж” ТББ-ыг үүсгэн байгуулагч, соёл судлаач Ц.Наранханд сүүлд “Байх гал”, “Эхнэр хүмүүний хөтөч дэвтэр” номуудаа өлгийдөн авч, номын хуримаа хийж байсан. Өдгөө хаа нэг арга хэмжээнд явж байгаа харагддаг Ц.Наранханд манай дуранд ийн өөртлөө.
Өмнөх мэдээ