Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Автобуснуудад халуун хэмжигч байршуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй. Мөн автобуснуудад халуун хэмжигч байршуулах нь зүйтэй.

Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж орхиж болохгүй. Бүгд хамтарч байгаад зохицуулалт хийе. Бүх талаар нь судалж, төлөвлөж хийсэн шиг хийе.

Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм.

Түүнчлэн автобусны буудлуудыг стандарт тогтоон тохижуулах нь зөв. Хүн олноор цугладаг тул автобусны буудалд зах зээл үүсэх боломжтой” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!