Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Зургаадугаар сарын 1-н гэхэд хоёрдугаар тунг хийж дуусгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дархлаажуулалтын цэгт ажиллах үеэрээ нийслэлийн иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцин идэвхтэй хамрагдахыг уриалав.

Тэрбээр “Азид гарч буй халдварын дөрөв дэх давлагаа гэх түрлэг манай улсыг ч тойрсонгүй. Энэ нь Энэтхэг, БНСУ, Япон зэрэг улс болон дулаан цаг агаартай орнуудад амаргүй нөхцөл байдал үүсгэж байна.

Уг давлагаа есдүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг эрдэмтэн судлаачид хэлж буй. Үүнээс гарах ганцхан арга нь дархлаажуулалт юм.

Засгийн газар 90 хоногийн хугацаанд амалсан ёсоороо иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах зорилготой ажиллаж байна.

Нийт иргэдээ хоёр тунгаар дархлаажуулахад 4.2 сая тун вакцин хэрэгтэй. Харин вакцины үйлдвэрлэлт нь нийлүүлэлттэйгээ зөрж байгаа тул амаргүй нөхцөл байдал үүсэж байна.

Гэхдээ манай улс өнөөдрийн /2021.04.28/ 15:00 цагийн байдлаар нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 37 хувийг вакцинжуулжээ.

Өнөөдрөөс Улаанбаатар хотод 18-аас дээш насны иргэд болон манай улсад оршин суугаа гаднын иргэд дархлаажуулалтын аль ч цэгт очиж, вакцинд хамрагдах боломжтой.

Бид тавдугаар сарын 10-н буюу Засгийн газрын эхний 100 хоног гэхэд Улаанбаатар хотын нийт иргэд вакцины эхний тунг авч дууссан байхаар төлөвлөж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1-н гэхэд хоёрдугаар тунг хийж дуусгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Ирэх сарын 10-наас нийслэлийн иргэдэд вакцины эхний тунг хийж дууссаны дараа орон нутагт дархлаажуулалтыг эрчимжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотоос нэгдсэн зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн.

Хөл хорионы үеэр дархлаажуулалтын 150 орчим цэг уртасгасан цагаар ажиллаж байна. Харин хөл хорионы дараа энэ цэгүүд тодорхой хэмжээнд хумигдаж, эрүүл мэндийн салбарынхан маань бусад үйлчилгээ рүүгээ татагдан орж, зарим нь орон нутаг руу гарч ажиллана.

Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 10-наас хэдэн цэгүүд үлдэж, бусад нь багасна гэсэн үг.

Тиймээс энэ хугацаанд нийслэлийн иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж вакцинжуулалтдаа хамрагдах нь иргэн таны үүрэг юм” гэв.

“Монголд мутацидлагдсан вирус тархах магадлалтайг эрдэмтэн, судлаачид Засгийн газарт танилцуулсан”

Түүнчлэн тэрбээр “Монголчууд нэг хэсэг цар тахлыг дутуу үнэлж, хөнгөн хандсан үе бий. Цар тахал гэдэг бол тоглоом биш. Дээрээс нь манай улсад мутацилагдсан вирус орж ирсэн гэх муу мэдээ бий.

ДЭМБ-аас коронавирусийн эсрэг вакцин хэрхэн нөлөөлж байгаа талаар бүтэн судалгаа хараахан хийгээгүй байна.

Монголд ч мутацидлагдсан халдвар тархах магадлалтайг эрдэмтэн, судлаачид Засгийн газарт

танилцуулж байгаа. Иймд бид дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, хөл хориог хариуцлагатай өнгөрөөх учиртай” гэдгийг онцлов.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!