Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Сургууль төгсөөд орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, хөдөөгийн нэмэгдэл өгдөг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Томоохон хотууд иргэдтэй холбоотой асуудлаа их барьж авдаг.

Нийслэлийн иргэдэд ямар хөнгөлөлт давуу эрх олгох вэ, нийслэлийн иргэн болж байгаа хүмүүст ямар шалгуур, татвар оногдуулах вэ, эсвэл нэг удаагийн төлбөр оногдуулах уу. Москва хотын жишгээр тус хотын иргэн болохоор шилжиж ирж байгаа иргэдээс нэг удаа 500 мянган рублийн төлбөр авдаг. Энэ нь бас л нэг хэлбэр. Эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт тусгасан бэ?” гэдгийг тодруулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа” хэмээн хариулав.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!