Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.ЭНХ-АМГАЛАН: “Д.СОВД ГЭГЧ НЬ УДАА ДАРАА СҮРДҮҮЛЖ, АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН”

Өнгөрөгч тавдугаар сарын 21-ний орой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртсөн. Түүн рүү 37 настай Д.Совд гэгч нь хутгатай халдсан.

Түүнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Бусдын амь насанд халдахыг завдсан” гэх шалтгаанаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид түр саатуулсан билээ. Саатуулах хугацаанд Д.Совд: “Л.Энх-Амгалан сайдыг хөнөөх санаа байгаагүй, зөвхөн айлгахын тулд л хутга халаасалж явсан” хэмээх мэдүүлгийг өгсөн.

Харин Л.Энх-Амгалан сайд хэргийн тухай мэдүүлэхдээ:

“Д.Совд гэгч нь удаа дараа сүрдүүлж, амь насанд заналхийлж байсан буюу товчхондоо аюултай этгээд хэмээн мэдүүлжээ. Тиймээс ч түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу “Хүнийг алах”-ын 2.9 дэх заалтад  тусгаснаар “Хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж алахыг завдсан” хэмээх заалтаар яллагдагчаар татжээ. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлэв.


 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!