БШУ-ны сайд Л.Энх-Амгалан АСА станцын ярилцлагад орох үеэрээ “Коронавирус туссан, тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс ЭЕШ авна. Нийт шалгуулагчдаас 4000-6000 нь халдвар авбал ЭЕШ-ыг хойшлуулна” гэсэн юм.
Мөн тэрбээр хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд эхлэхгүйг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд биш есдүгээр сарын 1-нд эхлэх юм байна.