Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ дагуу УЗ болон УИХ дахь МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн юм.
Тэгвэл маргааш буюу ням гарагийн 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлын III хуралдааныг зохион байгуулж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна.
