Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг өнөөдрөөс /2021.05.02/ бүртгэж эхэлнэ.
Харин нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм.
Тэгвэл парламентад суудалтай нам, эвслээс нэр дэвшигчид өнөөдөр /2021.05.02/ албан ёсоор тодорно. Тухайлбал, МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвших нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулна.
Түүнчлэн ХҮН-ынхан ч дотооддоо хуралдаж, нэр дэвшигчээ тодруулж, материалыг нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хүргүүлнэ.
Харин өчигдөр АН-ын дотоод сунгаа өндөрлөж, хоёр талд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар ялалт байгуулсан билээ. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж, өрсөлдөх албан ёсны эрхээ өнөөдөр авах юм.