Амьдрал Мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Маргаашнаас Эрээний гааль ажиллаж эхэлнэ

 

Сүүлийн хэд хоног Хятадын Эрээн хотын гаалиар нэг ширхэг ч чингэлэг гаргахгүй билээ. Энэ талаар Эрээн хотод амьдарч буй иргэдийн амнаас ам дамжиж буй яриагаар бол тус хотын гаалийн ажилчид авлига авсан нь тогтоогдсон тул Гаалийн даргыг солих, авлига авсан хүмүүст хариуцлага тооцох зэрэг асуудлууд үүсэж, түр зогсоогоод байгаа гэх. Эрээн хотын боомтоор өдөрт 100 орчим чингэлэг тээвэр гардаг байсан. Гэтэл сүүлийн үед боомтоор чингэлэг гаргахдаа сугалаа явуулдаг болсон. Магадгүй, сугалаанд сонгогдохын тулд ачаа тээврийн жолооч нар гаалийн ажилтанд авлига өгдөг байсан нь тогтоогдсон байж болзошгүй. Иймд тус хотын хуулийн байгууллагаас шалгалт явуулж, гаалийн удирдлагаа солих хүртэл Эрээний хилийг нээхгүй байх бодлогыг дотооддоо барьж байгаа гэх.

Тэгвэл Эрээн хотын гаалийн байгууллага дахь авлига авсан албан хаагчдад хариуцлага тооцох, халаа сэлгээний асуудал нь цэгцэрсэн тул маргаашнаас /2022.05.19/ эхлэн тус байгууллага нь хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!