МУГЖ Л.Чаминчулуун гуай хоёр хүүтэй. Том хүүгийнх нь гэргий, уртын дуучин Д.Ширмэнтуяаг хуулсан мэт царайлаг ач охин нь Э.Аззаяа гэх жүжигчин, мисс бүсгүй байдаг билээ. Драмын театрт мэргэжлийн жүжигчнээр ажиллахын зэрэгцээ Мисс Монголиа 2015 наадмын тэргүүн ялагч болж байсан тэрбээр эх орноо төлөөлж Miss Eart тэмцээнд амжилттай оролцож явсан.
Тэгвэл мисс бүсгүй нөхөрт гарчээ. Түүний дагуулж явсан царай зүс сайтай залуу бол ковидын үед Э.Аззаяагийн масктай зургийг нь сошиалд хальт ил гаргасан хүн юм. Үнэхээр царайны бядтай хосууд тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож байгаа юм байна. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дараагийн мэдээ