Хилийн шинэ боомт нээж байгаад цөлмөх нь ээ!!!
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хамаарал бүхий компанийг зам бариулахын төлөө ЗГ кабенитаараа хөдөлсөн удаатай. Төр барина гэдэг түмний төлөө зүтгэхийг хэлэхээс төрсөн аавынхаа бизнесийн төлөө Засгийн газрыг кабенитаар нь хөдөлгөхийг хэлдэггүй юм. Ч.Ундрам гишүүн ээ!!!
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт БНХАУ-тай хиллэдэг “Цагаан дэл уул”-аар шинэ боомт нээнэ. Тэр боомт руу УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав хүнд даацын зам тавих гэнэ. Гэвч уул уурхай дагасан байгаль орчны сүйрлийг аж амьдралаараа туулсан өмнөговьчууд шинэ боомт нээхийг эрс эсэргүүцсэн. “Цагаан дэл уул”-ын боомт руу хүнд даацын 270 км автом зам барих ажлыг концессын гэрээгээр 2018 онд авсан “Ундрах говь” компанид автозамын зурвас газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгохыг ЗГ-ын бараг бүх сайдууд Өмнөговийн удирдлагад үүрэг болгосон гэх. Засгийн газрыг кабенитаар нь хөдөлгөдөг бяртай “Ундрах говь” компани нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг компани аж. “Ундрах говь” компанийн бүртгэл дээр буй “Монзол” компанийн эзэн нь Ч.Чинбат юм. Алт, нүүрс ухдаг, тусгай хамгаалалтай газарт алт ухсан хэрэгт холбогдож байсан “Өсөх зоос”-ын гэх Ч.Чинбат нь охиноо УИХ-ын гишүүн болгосны үндсэн зорилго нь Монголын баялгийг хятад түншүүдтэйгээ хамтран шинэ боомт нээж байгаад цөлмөх гэнэ.
Аавынхаа компанийн төлөө Засгийн газрыг хөдөлгөх гэж чичирсэн
Тэгвэл УИХ-ын гишүүний хамаарал бүхий компанид Засгийн газар үйлчлэх нь ашиг сонирхолын зөрчил биш үү? Хэрвээ энэ боомтыг нээвэл Ханхонгор, Номгон, Хүрмэн, Баяндалай, Баян-Овоо, Ноён гэсэн 6 сумын нутагт олгогдсон уул уурхайн лицензүүд бүгд ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар энэ бүсэд Хайгуулын 24, Ашиглалтын 41 нийт 65 лиценз олгогджээ. Баялгаа тээвэрлэх хүнд даацын зам нь баригдвал бүгд олборлолт эхэлнэ. Говьгурван сайхан уулаас урагш үндсэндээ уламжлалт мал аж ахуй эрхлэх аргагүйд хүрч, 3000 гаруй малчин амжиргаанаасаа сална. Өмнөговийн урд хэсэг буюу говийн дархан цаазат газар сүйдэж, дэлхийн улаан номонд орсон нэн ховор ан амьтад, говийн ховордсон ургамал, хосгүй байгальд ч нөлөөлөх юм. Ингэх л гэж Ч.Ундрам аавынхаа захиалгаар өөрийн менежер Н.Уртнасанг БОАЖ-ын сайдаар тавиулж, өөрөө далдуур удирдсан. МАН-ыг яаж санхүүжүүлэхээрээ охиноо УИХ-ын гишүүн болгоод зогсохгүй хувийн компанийнхаа төлөө Засгийн газрыг кабенитаар нь хөдөлгөдөг билээ!!!
Цагаан дэл уулын боомт руу хүнд даацын машины замыг Ч.Ундрамын аав тавьж, барилгыг нь Д.Сумъяабазарын дүүгийн хамаарал бүхий компани барих гэнэ!
Их хурлын гишүүн, хотын даргын маань гэр бүлийнхэн мөнгөтэй болж байвал Монголын хил шүүрэн шанага болж, эрдэс баялаг урсч, экологийн сүйрэл болох нь хамаагүй юу?
Монголд хилийн боомт хаагуур барихыг Хятадууд мэддэг болж, бүр боомт барих мөнгийг нь өгдөг болжээ. Өмнөговь аймагт гуравдахь боомтыг Цагаандэл-Уулаар нээхийг нутгийн иргэд нь хүчтэй эсэргүүцсэнээр Номгон, Хүрмэн зэрэг сумдын удирдлага, ИТХ нь зарим асуудлыг нь шийдэж чадахгүй “гацаанд ”орсон.
Цагаан дэл уулын боомтын бүтээн байгуулалт хийхээр “Үлэмж” гэх орсон гэх. “Үлэмж” компани нь Сэнгээгийн Батмөнх гэдэг хүний нэр дээр байдаг. Сэнгээгийн Батмөнх нь хоёр ч компанийг Хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээтэй хамтран эзэмшдэг байна. Цагаан дэл уулын боомт руу барих 270 км замыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын “Ундрах говь” компани барихаар концессийн гэрээ авч, Д.Сумъяабазарын дүүтэй түрийвч нэгтэй компани боомтын барилга барьж л байвал Өмнөговийн малчид хэдэн үеэрээ нутаглаж ирсэн ус бэлчээрээсээ салж, Монголын баялаг урд хилээр шүүрэн шанагаар юүлж байгаа мэт урсах нь хамаагүй ажээ. Нэг аймагт гурван боомт нээвэл Монгол Улсын хил зүгээр л шүүрэн шанага болж, баялаг урсах нь тодорхой. Монгол Улс БНХАУ-ын уул уурхайн түүхий эд бэлтгэлийн бааз л болно!
Ч.УНДРАМ & АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Ч.Ундрам гишүүний аавынх нь компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ цаг тухайд нь төлөөгүйн улмаас зөрчилд орсон. Харин энэ үед УИХ-ын гишүүн Ч.Ундрам арван жилийн сургуулийн охидын ариун цэврийн хэрэгслийг төрөөс үнэгүй олгож байхын төлөө хичээнгүйлэн ажиллахаа зарласан. Мөн “Өсөх зоос” компанийнх нь авсан зээлийн хэмжээ 10 тэрбум. Харин охидын ариун цэврийн хэрэгсэл сардаа 8000-аас 20 мянган төгрөг. Хэзээнээсээ байсаар ирсэн ч охидын бие физиологийн асуудлыг ингэж улстөржүүлж, эмзэг сэдвийг нийгмээр нэг тараах нь хэр ёсзүйтэй үйлдэл вэ. Халамж бас дахин халамжаар Монгол Улсыг бөмбөгдөж, улс даяар ариун цэврийн хэрэгсэл охиддоо тараасан гэх ядуу нийгмийг дэлхийд зарлаж, тэмдэглүүлэх нь Ч.Ундрамд ямар ашигтай гэж. Тэр зүгээр л олигарх сэдлээр бидэнд хандаж, ядуу амьдруулах, халамжаар шахах бодлогыг алхам алхамаар хийж байна!
Зээлээ төлөх нь үүргээ биелүүлж байгаа болохоос гавьяа биш
Ч.Ундрам нь 3.6 тэрбум, Ц.Анандбазар 17.5 тэрбумыг төлсөн
гэхээр бид баярлах ёстой гэнэ. Дэлгүүрээс талх зээлсэн ч төлөх үүрэгтэй.
Албан тушаалаа ашиглаж бусдын боломжийг хулгайлсныхаа төлөө энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Учир нь энэ хүмүүс хувийн бизнестээ зээл авах гэж УИХ-д ороогүй биз дээ. Хувийн компанийхаа төлөө биш улс орны төлөө ажиллана гэж олон нийтээс мандат авсан. Үүнийгээ урвуулан ашигласан. Хоёулаа УИХ-д байх ёс зүйн эрхгүй хүмүүс. Анандбазар нь амрагийн явдлаараа алдаршсан бил үү.
Ч.Ундрам нь МУИС-т байхдаа оюутнуудын дүн зассан нь тогтоогдож байсан. Одоо УИХ-д хуралд ороод алтчин, нүүрсчин аавдаа зориулж хууль засах, Хөгжлийн банк тэргүүтэй сангуудаас хулгай хийж эхэлсэн. Албан тушаалаа ашиглан давуу байдал өөртөө бий болгож, бусдын боломжийг хулгайлсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ, уг нь.