Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулжээ. Тус театрыг нээж, Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг тайзнаа тавихаар болжээ. Ийнхүү Ф.М.Достоевскийн бүтээл анх удаа Монголын театрын тайзнаа тавигдах гэж байна.