Торгоны зам олон улсын уралдаан энэ сарын 1-нд ОХУ-ын Омск хотод гараагаа эхэлсэн. Өчигдөр 100 гаруй баг, тамирчид эхний шат болох Новосибирск хот уруу хамгийн богино зайд уралдсан.
SILKWAY раллигийн удирдлагаас сүүлийн саруудад Монгол улсад үүсээд буй цар тахлын хүнд үеийг даван туулахад сэтгэлийн дэмжлэг болгож Монголын талд иж бүрэн Бивуак бэлэглэхээр боллоо.
Бивуак буюу хээрийн эмнэлэг болгох боломжтой энэхүү нийтийн түр отог нь Ковид-19 тахлын үед шаардлагатай бүхий л оношлуур, яаралтай тусламж, ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгслүүдээр хангагджээ.
Олон улсын SILKWAY раллигийн удирдлагад нийт Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
МАМСХ
МАРШРУТ
2021 оны долдугаар сарын 1-11-ний хугацаанд нийт 5400 км зайг туулна.
2021.07.01 – Албан ёсны нээлт
2021.07.02 – 1-р шат ОМСК – НОВОСИБИРСК
2021.07.03 – 2-р шат НОВОСИБИРСК – ГОРНО-АЛТАЙСК
2021.07.04 – 3-р шат ГОРНО-АЛТАЙСК – ӨЛГИЙ
2021.07.05 – 4-р шат ӨЛГИЙ – ХОВД
2021.07.06 – 5-р шат ХОВД – ХОВД
2021.07.07 – 6-р шат ХОВД – АЛТАЙ (марафон)
2021.07.08 – 7-р шат АЛТАЙ – АЛТАЙ (марафон)
2021.07.09 – 8-р шат АЛТАЙ – БАЯНХОНГОР
2021.07.10 – 9-р шат БАЯНХОНГОР – УЛААНБААТАР
2021.07.11 – 10-р шат УЛААНБААТАР – УЛААНБААТАР