Онцлох мэдээ СЕНСАЦИ

Монгол Улсын энхийг сахиулагчид эх орны манаанд явдаг уу, эр эмийн ажилд гаардаг уу Н.Энхболд сайд аа?

Бүх зүйлийг хараар будах ёсгүй. Гэхдээ бодит зүйлийг үнэнээр мэдээллэх нь хэвлэл мэдээллийнхэн бидний үндсэн үүрэг.

Уг нь хэвлэлийнхэн бид, эх орондоо үлдсэн ар гэр нь ч тэр Энхийг сахиулахаар явсан эр цэргүүдээрээ энгүй их бахархаж, хайрлацгаадаг. Юун эр эм, бөгс бөөрний асуудал. Ийм бодол ч тээх зүрх байдаггүй болов уу. Тэгтэл энхийг сахиулахаар явсан цэргийн албаны зарим нөхөд хүний газар эр, эм бололцоод ирцгээдэг нь түрүүчээсээ чих дэлсэж эхэллээ. Ирсэн хойноо бүр эхнэр, эр нөхөр, үр хүүхдүүдээ орхиод хамтын амьдрал зохиосноос болж энэхүү асуудал нь хуульч, өмгөөлөгч, цаашлаад Батлан хамгаалахын удирдлагын хэмжээнд очсон асуудал үүсчээ.

Батлан хамгаалах яамны албан ёсны сайт дээр НҮБ-ын 14 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч, 2002 оноос хойш Монгол Улсаас 17000 гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж буйг дурьдсан байна. Энэ удаагийн цэргийн багт гэхэд л 68 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн аж.

Гэвч тэд зүгээр байдаггүй бололтой. Цэргийн хүмүүсийг чанга, дектатуртай гэж боддог байсан нь эндүүрэл бололтой. Тэнд хайр дурлал, эр эмийн амьдрал ч бас өрнөдөг байна. Энэ нь ч тодорхой болж саяхны өдөр ээж, аавуудынхаа асуудлаас болж орох оронгүй, оочих газаргүй болсон охид хуулийн байгууллагад хандсанаар асуудал өрнөжээ. Асуудал хүчээ авч Батлан  хамгаалах яамны удирдлагын чихэнд хүрсэн гэнэ. Энхийг сахиулахаар явсан биш эр эм бололцоод ирсэн цэнхэр дуулгатнууддаа ажилтайгаа үлдэх үү, амрагийн асуудлаа шийдэх үү гэдэг зүйлийг салбарынх нь удирдлага тулгаж. Тэтгэвэрт гарахад нь өгөх тэтгэмжийг тэглэнэ, ажлаас хална гэдэг дарамт үзүүлж байж амрагуудыг ар гэрийнхнийг нь өмнө уучлалт гуйлгаад хоёр тийш нь гуядаад хөөсөн юм байх. Ийм нэгэн асуудал хөшигний ард хэчнээн гэр бүл, эхнэр, нөхрийн цөхрөлийг барж байгааг таашгүй. Монгол Улсын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэлт, сахилга бат, зохион байгуулалтаараа үлгэр дууриалал болж байна гэж Батлан хамгаалах яам бахархалтайгаар зарлаад л байдаг. Харин цэргийн дектатур, сахилга бат байхгүйгээс завхайрал, задгайрал дээд цэгтээ хүрч, айл гэр үймүүлж буйг энэ салбарын удирдлагууд анхааралдаа авах цаг хэдийнэ иржээ. Н.Энхболд сайд аа, цэнхэр дуулгатнууддаа анхаарч, цэргийн албаа жинхэнэ цэрэгжүүлээч ээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!